
Бидний тухай
Мэрүү Майнд ХХК
2021 онд Бидний том хүү 3 настай байхдаа глютены мэдрэгшил, шүүрэмхий гэдэс гэсэн оноштой дархлааны эмгэг илэрсэн. Тухайн үед Монголд глютен болон хүнсний мэдрэгшил, үл тэвчилийн шинжилгээ, оношилгоо, мэдлэг мэдээлэл, хүнсний сонголт маш тааруу байсан. Ялангуяа глютенгүй чанартай орц найрлагатай хүнс байхгүйн улмаас бид гаднаас глютенгүй хүнсээ авч хэрэглэдэг байсан. Гэр бүлээрээ эмчийн зааврын дагуу глютенгүй хооллолт болон бусад дагалдах хориглох хүнсээ тодорхой хэмжээнд түр хорин, гэдэсний орчиноо сайжруулах дэглэмийг барьсан. 3 жил хэрэглэсэн Солонгос глютенгүй гурилаа хэрэглэн, үр дүндээ хүрсэн учир Монголдоо албан ёсны эрхтэй борлуулах эрх аван ажиллаж байна. Мөн Япон чанар стандарт, туршлага, технологит суурилсан глютенгүй, нүүрс ус бага, цусан дахь сахарын хэмжээнд нөлөөгүй хүнс судлан, цаашдын таниулах ажил үргэлжилж байна.
Цаашид Монголдоо глютенгүй, органик орц найрлагатай, чанар стандартаар баталгаажсан хүнсний бүтээгдэхүүнийг судлан, Монголдоо импортлох, таниулах зорилготой ажиллаж байна.


