Глютен гэж юу вэ?
Мэрүү Майнд ХХК 1 мин унших

Глютен нь улаан буудай, арвай, хөх тарианд агуулагддаг уураг юм. Глютений мэдрэгшил, целиак өвчтэй хүмүүст энэ уураг гэдэс дотрын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Бидний түүх ингэж эхэлсэн
2021 онд Бидний том хүү 3 настай байхдаа глютены мэдрэгшил, шүүрэмхий гэдэс гэсэн оноштой дархлааны эмгэг илэрсэн. Тухайн үед Монголд глютен болон хүнсний мэдрэгшил, үл тэвчилийн шинжилгээ, оношилгоо, мэдлэг мэдээлэл, хүнсний сонголт маш тааруу байсан.
Ялангуяа глютенгүй чанартай орц найрлагатай хүнс байхгүйн улмаас бид гаднаас глютенгүй хүнсээ авч хэрэглэдэг байсан. Гэр бүлээрээ эмчийн зааврын дагуу глютенгүй хооллолт болон бусад дагалдах хориглох хүнсээ тодорхой хэмжээнд түр хорин, гэдэсний орчиноо сайжруулах дэглэмийг барьсан.
Глютенгүй гурил
Солонгосын Foodreams үйлдвэрийн цагаан будааны гурил. Найрлагад 92.43% цагаан будааны гурил орсон бөгөөд нэмэлт барьцалдуулагч, үнэр амт орлуулагч, хугацаа уртасгагч бодис агуулаагүй. Талх, боов, бин, гоймон бүхий л зуурмагт тохиромжтой. Цагаан будааны гурил 62.43%, бор будааны гурил 30% харьцаатай холимог. Бор будаа нь илүү их эслэг, эрдэс бодис агуулдаг тул нүүрс ус багатай хооллолт барьдаг хүмүүст тохиромжтой.
Анхаарах зүйл
Глютенгүй хооллолт, дэглэмээ эмчийн зааврын дагуу барина уу.
Холбогдох бүтээгдэхүүн
Дэлгүүр рүү орохБусад нийтлэл
1 мин унших
Гурилын аль савлагааг сонгох вэ?
Гурилаа их хэмжээгээр авах тусам кг тутмын үнэ буурна: 1кг савлагаанд 35,500₮, 15кг бөөний уутанд 24,000₮.
1 мин унших
Хуурай исгэгч ба бэйкинг пудер хэрэглэх заавар
1кг гурилд 4-6 гр буюу 1-1.5 уут исгэгч хэрэглэнэ. Урьдчилж усанд уусгах шаардлагагүй.
1 мин унших
ByeGlu-ten: глютен, нүүрс ус задлагч фермент
Солонгосын ByeGlu-ten нь нүүрс ус задлах амилаза (α-амилаза) болон глютен уураг задлах протеаз ферментийг өндөр идэвхжилтэйгээр агуулна.





