Бидний тухай
Мэрүү Майнд ХХК
Бидний хооллолт бидний эрүүл мэнд юм
2021 онд Бидний том хүү 3 настай байхдаа глютены мэдрэгшил, шүүрэмхий гэдэс гэсэн оноштой дархлааны эмгэг илэрсэн. Тухайн үед Монголд глютен болон хүнсний мэдрэгшил, үл тэвчилийн шинжилгээ, оношилгоо, мэдлэг мэдээлэл, хүнсний сонголт маш тааруу байсан.
Ялангуяа глютенгүй чанартай орц найрлагатай хүнс байхгүйн улмаас бид гаднаас глютенгүй хүнсээ авч хэрэглэдэг байсан. Гэр бүлээрээ эмчийн зааврын дагуу глютенгүй хооллолт болон бусад дагалдах хориглох хүнсээ тодорхой хэмжээнд түр хорин, гэдэсний орчиноо сайжруулах дэглэмийг барьсан.
5 жил хэрэглэсэн Солонгос глютенгүй гурилаа хэрэглэн, үр дүндээ хүрсэн учир Монголдоо албан ёсны эрхтэй борлуулах эрх аван ажиллаж байна. Мөн Япон чанар стандарт, туршлага, технологит суурилсан глютенгүй, нүүрс ус бага, цусан дахь сахарын хэмжээнд нөлөөгүй хүнс судлан, цаашдын таниулах ажил үргэлжилж байна.
Цаашид Монголдоо глютенгүй, органик орц найрлагатай, чанар стандартаар баталгаажсан хүнсний бүтээгдэхүүнийг судлан, Монголдоо импортлох, таниулах зорилготой ажиллаж байна.


- Эхлэл
- 2021
- Том хүүд глютены мэдрэгшлийн онош тавигдаж, гэр бүлээрээ глютенгүй хооллолт эхэлсэн.
- Туршлага
- 5 жил
- Солонгос глютенгүй гурилыг өөрсдөө хэрэглэж, үр дүндээ хүрсэн.
- Борлуулагч
- Албан ёсны
- Монголдоо албан ёсны эрхтэй борлуулах эрх аван ажиллаж байна.
Бидний амлалт
Эрүүл, баталгаатай хүнс
Баталгаажсан чанар
Олон улсын чанарын стандарт, шинжилгээгээр баталгаажсан глютенгүй хүнс.
Нэмэлт бодисгүй
Гурил нь нэмэлт барьцалдуулагч, үнэр амт орлуулагч, хугацаа уртасгагч бодис агуулаагүй.
Шууд импорт
Солонгос, Японоос шууд импортолж таны гэрт хүргэнэ.
24–48 цагт хүргэнэ
Хот дотор 24–48 цагт хүргэгдэнэ. Хөдөө орон нутгийн унаа тээвэрт дамжуулж өгнө.
Захиалга
Захиалга хэрхэн хийгдэх вэ?
- 01
Бүтээгдэхүүнээ сонгох
Гурил, багц, исгэгч, ByeGlu-ten зэргээс сагсандаа нэмнэ.
- 02
Захиалгаа баталгаажуулах
Та захиалгынхаа дагуу төлбөрөө хийж баталгаажуулснаар хүргэлт бүртгэгдэнэ.
- 03
24–48 цагт хүргэнэ
Хот дотор 24–48 цагт хүргэгдэнэ.
- 04
Санал хүсэлт
Хүргэлттэй холбоотой санал хүсэлт, зөвлөмж мэдээллээ бидэнд хүргээрэй.
Чанарын гэрчилгээ
Бүтээгдэхүүн дээрх баталгаа
Олон улсын чанарын стандарт, шинжилгээгээр баталгаажсан глютенгүй хүнсийг Монголдоо импортлон нийлүүлж байна.
- Органик гэрчилгээ15кг холимог гурил органик гэрчилгээтэй (제1780128 호) солонгос будаанаас үйлдвэрлэгдсэн.
- SGS лабораториByeGlu-ten-ийн глютен задлах үйлчилгээ SGS лабораторийн туршилтаар 99.7% баталгаажсан.
- Хөнгөн цагаангүй, ГМО-гүйKitora бэйкинг пудер хөнгөн цагаан (aluminium) болон ГМО агуулаагүй.
Хамтрагчид
Хамтрагч байгууллагууд
Мэрүү Майнд ХХК-тай хамтран ажилладаг олон улсын эрүүл баталгаатай хүнс үйлдвэрлэгч ххк болон хэрэглэгч нарын гарт ойртуулдаг гэрээт сүлжээ дэлгүүрүүддээ маш их баярлалаа.
- 푸드림스 FoodreamsГлютенгүй гурил үйлдвэрлэгчСолонгос
- KITORA FOODSБэйкинг пудер үйлдвэрлэгчСолонгос
- emartГэрээт сүлжээ дэлгүүр
- StorepayХуваан төлөлтийн хамтрагчМонгол